Товч мэдээ
Тэргүүний мэндчилгээ
Монголчууд өөрийн орны байгаль, цаг уур, нүүдэлчин ард түмнийхээ ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг, сэтгэхүй, бие бялдрын онцлогыг зохицсон Энэтхэг, Түвдийн эмнэлгийн язгуурт багтах боловч өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй, бие даасан онол арга зүйн үндэстэй, Монголын хэмээх тодотголтой эрдэм мэдлэг, дадлага туршлага бүхий Уламжлалт Анагаах Ухааныг цогцлон бүтээж мянганаас мянган дамжуулан хөгжүүлж ирсэн түүхтэй. Манай орон ДЭМБ-ын гишүүн 192 орноос Уламжлалт Анагаах Ухааны талаар төрийн бодлоготой 25 орны нэг бөгөөд, 1999 онд “Монгол Уламжлалт Анагаах Ухааны хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-ын 46-р тогтоолоор батлан гаргасан нь түүхэн ач холбогдолтой ажил болсон байна.
©2011 УАУЭСНийгэмлэг. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Powered by m[T]x Design


